Энэ сарын 16-ны байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.3 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өсчээ.
Махны дундаж үнэ: Үхрийн махны дундаж үнэ өмнөх сараас 4.9-6.7 хувь, хонины ястай махны үнэ 10.7 хувь, адууны махны үнэ 4.1 хувь, ямааны махны үнэ 12.6 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 1.4-1.6 хувь, хонины ястай махны үнэ 1.0 хувь, ямааны махны үнэ 6.4 хувь, адууны махны үнэ 2.4 хувиар өссөн байна.
1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6914 төгрөг, хонины цул мах 7080 төгрөг, үхрийн /ястай/ мах 7650 төгрөг, үхрийн цул мах 8643 төгрөг, ямааны мах 5300 төгрөг, адууны мах 5750 төгрөгийн үнэтэй байлаа.
Гурилын үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.9 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.6 хувиар өссөн байв. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын үнэ тогтвортой байна.
Элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.6 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.
Сэтгэгдэл ( 0 )