“Багахангайн махны үйлдэр” 2012 онд тэрбум гаруй төгрөгөөр нөөцийн мах бэлтгэхдээ алдаа гаргасан талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н. Батаа мэдэгдлээ. Тус үйлдвэр 2012 онд мах бэлтгэхдээ 2011 онд Дархан-Уул аймагт экспортод гаргахаар бэлтгээд гаргаж чадаагүй махыг нөөцөлсөн болох нь шалгалтаар тогтоогджээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Ганхуяг тайлбар хийлээ. Түүний хэлж буйгаар уг махыг одоогоор хүнсэнд хэрэглэх боломжгүй. Улсын байцаагчийн дүгнэлтээр устгах акт үйлдэгдсэн мах юм байна. Тэгэхээр тухайн махыг нөөцлөхөд зарцуулсан хөрөнгө нийслэлийн алдагдал болж байна. Тиймээс устгалд орох болсон махыг хэн хэзээ, хэрхэн бэлтгэж нийслэлийг алдагдалд оруулсан болохыг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )