“Жонон даатгал”-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

 

Санхүүгийн Зохицуулах Хорооны хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

 “Глобал монголиа холдинг” ХК-ийн оноосон нэрийг “Глобал монголиа холдингс” ХК  гэж өөрчлөхийг зөвшөөрсөн байна.

 “Жонон даатгал” ХХК-ийн ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

2008 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар”, 2008 оны 186 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулав.

“Мөнхийн эрхи” ХХК, “Сийлвэсээвин” ХХК, “Алтан эг” ХХК-иудад банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгов.

“Таванбогд финанс” ХХК-д банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгов.

“Монголианмортгэйж фанд ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгов.

“Цагаансумын гол ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

“Сүмбэргүн нуур” ХЗХ, “Баяжмалсан” ХЗХ, “Найманжандаг” ХЗХ, “Чинду” ХЗХ, “ГСБЭХ” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.

 “Монгол газар гоулд” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top