“Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал овоолгоор мөнгө босгохыг нь дэмжив

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

“Эрдэнэт” үйлдвэрийн технологийн бус хаягдал овоолгуудыг түшиглэн цэвэр зэсийн үйлдвэр байгуулж  Орхончуудынхаа бодит орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй өндөр цалинтай байнгын ажлын байр бий болгоно гэх зүйлийг ярьдаг  “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн төлөөллүүдтэй Ерөнхий сайд уулзжээ. Өмнөх Засгийн үед хүсэлтээ тавиад нааштай хариуг үл сонссон тэд энэ удаа боломжийн хариу сонсов. Учир нь энэ асуудлыг нааштай талаас нь шийдвэрлэх үүднээс Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг Ерөнхий сайд гаргачихлаа. Тэр Ажлын хэсэгт нь Хууль зүйн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Эрдэнэт үйлдвэр болон “Зэс эрдэнийн хувь” компанийн төлөөллийг оролцуулах бөгөөд 14 хоногийн дараа Ерөнхий сайдтай уулзаж дахин ярилцахаар  болсон тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байна. Тэгэхээр  “Үйлдвэр барих зөвшөөрөл олгохгүй өнөөдрийг хүртэл гацааж байгаа нь хэдхэн хүний хувийн эрх ашигт хөтлөгдөн хийж байгаа явцуу үйлдэлтэй холбоотой” хэмээн ярьдаг байсан “Зэс эрдэнийн хувь” компанийнхны нар нь гарч байгаа биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bazarragchaa(122.254.89.231) 2015 оны 01 сарын 11

khurdan l baridah heregtei bn ene khymarliin uid odo bol taanar tag chigel bn shu de yaaravchil

0  |  0
Top