Европын хөрөнгийн захын гол индексүүд энэ долоо хоногт ерөнхийдөө өнгөлөг байсан. Харин ажлын сүүлийн өдрийн тухайд STOXX 50 индек 0.34 хувийн уналттай байгаа бол FTSE 100 индекс 0.36 хувийн өсөлттэй, DAX индекс 0.43 хувийн өсөлттэй байна. Ер нь бол еврогийн ханш сүүлийн 20 сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшиндээ хүрсэн үзүүлэлт өнгөрөгч долоо хоногт тэмдэглэгдсэн байгаа. Европын холбооны төв банкны тэргүүн Марио Драгигийн мэдэгдэл яах аргагүй Европын хөрөнгийн биржүүдэд өсөлт дагуулсан. Тэрээр Европын төв банк бодлогын хүүг хэвээр үлдээж байгааг дуулгасны сацуу энэ оны сүүл гэхэд эдийн засгийн бодит өсөлт ажиглагдана хэмээн мэдэгдсэн нь еврогийн ханшийг ам.долларын эсрэг 300 нэгжээр өсөхөд хүргэсэн юм. Харин өнөөдрийн тухайд бол евро ам.долларын эсрэг 0.41 хувиар унасан үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )