Лондонгийн металлын бирж дээрх тонн зэсийн ханш 8077.77 ам.доллар байна. Харин нөөц нь 345 925 тонн байгаа аж. Шинэ он гарснаас хойшхи эл металлын ханшийн мэдээг харахад хэлбэлзэл багатай, төдийлөн өсөлттэй байж чадахгүй байна. Уг нь манай өмнөд хөрш БНХАУ-ын экспортын мэдээ өсөлттэй гарсан нь улаан металлын ханшид эерэгээр нөлөөлсөн. Гэхдээ энэ мэдээлэл зэсийн ханшийн өсөлтийг урт хугацаанд барьж чадаагүй. Тэрчлэн он гарсаар хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байхад зэсийн ханш 8100 ам.долларт хүрч арилжаалагдаж чадахгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )