Дэлхийн зах зээл дээр өнөөдөр унци алтны дундаж ханш 1687 ам.доллар байгааг Bloomberg дамжуулж байна. Энэ нь өмнөх өдрөөс 0.22 хувиар уруудсан үзүүлэлт байна. Харин Gold price-ын үзүүлэлтийг харахад 1684,52 ам.доллар байна. Ер нь бол шинэ он гарсны дараа Америкийн хөрөнгийн захын таагүй мэдээтэй холбоотойгоор уналтыг үзүүлээд байсан алтны ханшид Англи болон Европын төв банкны шийдвэртэй холбоотойгоор өсөлт гарсан юм. Мөн манай өмнөд хөрш тэргүүтэй азийн зах зээл дээрх алтны ханшийн эрэлт нэмэгдсэн тухай мэдээлэл нь өсөлтөд нөлөөлсөн нэг хүчин зүйл байсан ч эргээд нөгөө талаас сөрөг мэдээлэл ирсэн. Тэр нь БНХАУ-ын инфляци прогнозоос давж өссөн тухай мэдээлэл байв. Улмаар алтны ханшид уналт ажиглагдсан.
Харин манай тухайд Монголбанкны албан мэдээллээс харахад 1 трой унци алтны авах ханш 74,830,03 төгрөг байгаа бол зарах ханш нь 74,964.30 төгрөг байна.
Сэтгэгдэл ( 0 )