Европын сэргээн босголт, хөгжлийн банкийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 20

Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, соёрхон баталснаар тус банкны 61 дэх гишүүнээр элссэн байдаг. Тэрчлэн  Төв, Зүүн Европ болон Монгол зэрэг орныг хамран үйл ажиллагаа явуулдаг байсан Европын сэргээн босголт, хөгжлийн банк цар хүрээгээ өргөжүүлэн Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудыг нэгтгэхээр Захирлуудын зөвлөлийн тогтоолоороо шийдвэрлэжээ.

Үүнтэй холбогдуулан тус банк үүсгэн байгуулах хэлэлцээртээ нэмэлт, өөрчлөлт оруулсан тул түүнийг гишүүн орнууд нь хүлээн зөвшөөрч, соёрхон батлах учиртай. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top