Гурван компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 20

Гранд формула ХХК, Монроссельмаш ХХК, Төмөрмөрөн ХХК компаниуд тусгай зөвшөөрлийн талбайдаа 2011 онд хайгуулын ажил гүйцэтгэж, зарцуулсан зардлын хэмжээгээ Ашигт малтмалын тухай хуульд зааснаар санхүүгийн тайлан тэнцэлдээ тусгаж төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулаагүй байгаа аж. Энэ нь тус  хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан  “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ” гэсэн заалтыг тодорхойлох боломжгүй болгож байгаа аж. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4–д зааснаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах нөхцөл бүрдээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top