Японы төв банкны ээлжит хуралдаан маргааш буюу 21-ний өдөр эхэлж 22-ны өдөр өндөрлөх юм. Инфляцийг бууруулж, эдийн засгаа өсгөх үүрэг хүлээгээд байгаа шинэ Ерөнхий сайд Шинзо Абе үр дүнд хүрэхийн тулд төв банкаа шавхуурдах болсныг шинжээчид харж буй. Нэг талаас Засгийн газар, Төв банктайгаа хослон эдийн засгаа дэмжих талаар ээлжит үйл ажиллагаануудыг явуулах гэж буй харагдавч засгийн зүгээс мөнгөний бодлогыг улам тэлэхийг төв банкиндаа даалгасны араас удирдлагыг нь солих тухай асуудал ч яригдсан нь яах аргагүй анхаарал татаж байгаа. Тэрчлэн маргааш эхлэх ээлжит хуралдаанаас ямар шийдвэр гарах бол гэсэн хүлээлт бий болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )