Хар алтны хамаарал

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 20

Нью– Иоркийн бирж дээр нэг баррель цэвэр түүхий тосны үнэ 95.79 ам.доллар байна. Энэ нь 0.16 хувийн уналттай байгаа үзүүлэлт юм. Ер нь он гарсаар хар алтны зах зээлийг харахад ханш нь өнгөрөгч оны мөн үеийнхтэй ижил байгааг шинжээчид тэмдэглэж буй юм. Түүхий тосны ханшид АНУ–ын эдийн засгийн мэдээллүүд жин дарах нөлөөллийг үзүүлж байлаа. Тус улсын төсөвтэй холбоотой саар мэдээллүүд хумигдаж, эдийн засгийн өсөлт нь энэ онд 2.5 хувиас буурахгүй гэх мэдээлэл гарсан нь нефтийн ханшийг шинэ оны эхэнд өсөхөд нөлөөллөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top