Ашигт малтмалын тухай хуулийн 48.10 дахь заалтын дагуу ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн тайлан гаргаж ирүүлдэг ОҮИТБС-ын Маягт-1, 2 нь шинэчлэгджээ. Тиймээс компаниуд 2012 оны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангаа шинэчлэгдсэн маягтын дагуу гаргаж ОҮИТБС-ын ажлын алба болон Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст хуулийн хугацаанд буюу 1 дүгээр улиралд багтаан ирүүлэх ёстой юм байна. Хэрэв аж ахуйн нэгжүүд хоцорсон болон тайлангаа гаргаагүй бол хариуцлага тооцох аж.
Сэтгэгдэл ( 0 )