Эрэл хайгуул, олборлолтын ажилд саад хийхгүй байхыг сайд нь даалгалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

 

Хууль, журмын дагуу олгогдсон хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн геологийн судалгаа, эрэл хайгуул, олборлолтын ажлыг хуульд заагаагүй, тодорхойгүй шалтгаанаар зогсоох, үйл ажиллагаанд нь саад хийхгүй байх талаар сум, орон нутгийн ИТХ, Засаг дарга иргэдэд уламжлан, танилцуулга хийх, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах шаардлагатай байгааг Уул уурхайн сайд аймгуудын удирдлагуудтай уулзахдаа хэллээ.

Тэрчлэн уул уурхайн олборлолт, боловсруулалт, ашигт малтмалын эрэл хайгуул, геологийн судалгаа, газрын тосны хайгуул, олборлолтын талаар хуулиар хүлээсэн эрх, үүргээ биелүүлж ажиллана гэдэгт итгэж байгаагаа  хэлж байсан.

Мөн  жил бүр улсын төсвийн хөрөнгөөр дөрөв орчим тэрбум төгрөгийн хөрөнгө зарж геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэж байна. Хувийн компаниуд хувийн хөрөнгө оруулалтаар тусгай зөвшөөрөлтэй талбайдаа хайгуулын ажил явуулдаг. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бичил уурхайн эрх зүйн орчныг 2010 онд бүрдүүлсэн. Энэхүү хууль эрх зүйн орчны хэрэгжилтэд та бүхний үүрэг оролцоо чухал ач холбогдолтой. Харамсалтай нь зарим аймгийн удирдлагууд энэ асуудалд анхаарч ажилладаггүй байдал өнгөрсөн хугацаанд ажиглагдаж байсан хэмээн хэлэв.

Бас шинээр сонгогдсон аймаг, нийслэлийн удирдлага та бүхэн бичил уурхайн асуудалд анхаарлаа хандуулж хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах шаардлагатай байна гэж байлаа.

Мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих, хуулийн дагуу тэсрэх бодисын агуулах барьсан, тэсрэх бодисын үйлдвэр байгуулсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон аюулгүйн бүсэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг анхааруулгыг өглөө.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonia(160.0.225.203) 2017 оны 11 сарын 10

привет Предложение кредита между частными и честными, в течение 48 часов email: mirandacaprino@gmail.com email: thomas.stumpls@yahoo.com Вам нужен коммерческий кредит? или личный кредит? Автомобильные кредиты? Ипотечное кредитование? Я миссис Миранда Каприно, счета в частном банке уже ушли на пенсию. Сегодня я готов к тому, кто нуждается в 3% -ной процентной ставке по сравнению с 48 часами. Я очень честный и надежный. Свяжитесь со мной сегодня и сообщите мне, сколько вы хотите заплатить. Мои кредитные соглашения от 2000 до 800 000 евро и т. Д. Я готов удовлетворить вас в течение 48 часов. Б

0  |  0
Top