Гадаад худалдааны алдагдал 32.2 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

 

Манай улс арванхоёр онд дэлхийн 146 оронтой  худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт урьдчилсан дүнгээр 11123.5 сая ам.доллар, үүнээс экспорт 4384.6 сая ам.доллар, импорт 6738.9 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2011 онд 1780.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оныхоос 1489.3 сая ам.доллар буюу 6.1 дахин нэмэгдэж байсан бол 2012 оны урьдчилсан дүнгээр 2354.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оныхоос 573.4 сая ам.доллар буюу 32.2 хувиар өсчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 292.4  сая ам.доллар буюу 2.6 хувь,  экспорт 432.9 сая ам.доллар буюу 9.0 хувиар буурч, импорт 140.5 сая ам.доллар буюу 2.1 хувиар нэмэгджээ. Экспортын 98.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top