Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 4 сая ам.доллар, 36.5 сая юань тус тус худалдан авах, 16 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк 16 сая ам.долларыг 1395 төгрөгийн хаалтын ханшаар худалдан авчээ.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )