Эрчим хүчний салбарт евро стандартыг нэвтрүүлэхээр Герман нөхдүүд иржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

 

 Монгол улсад Европын холбооны нийтлэг хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэхтэй холбоотой Монгол улсын засгийн газрын 2010 оны 38 дугаар тогтоол, 2011 оны 89 дүгээр тогтоол тус тус гарч  хэрэгжүүлэн ажиллаж байна.

 Стандартчилал, хэмжил зүйн газар, Эрчим хүчний яам  Германы Физик техникийн хүрээлэн /PTB/-тэй хамтран, евро стандартыг Эрчим хүчний салбарт нэвтрүүлэх төсөл  хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.  

 Төслийн хүрээнд “Монголын эрчим хүчний секторын стандартчиллын үйл ажиллагаа, үүргийг боловсронгуй болгох нь” сэдэвт семинар маргааш буюу  23-нд “Kempinski” зочид буудалд болох юм байна.

 Семинарт төсөл хэрэгжүүлэгч Германы физик техникийн хүрээлэн /PTB/,  хамтран ажиллаж байгаа Эрчим хүчний яам, Стандартчилал, хэмжил зүйн газар,  хэрэглэгчдийг төлөөлж Эрчим хүчний салбарын холбогдох төрийн болон аж нэгж байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцож саналаа солилцон цаашид хийх ажлаа тодорхойлох зорилготой.  

 Стандартын шинэчлэл, Евро стандартыг нутагшуулахтай холбоотойгоор   Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал,  одоо мөрдөгдөж байгаа стандартын талаар болон евро стандартыг нутагшуулахад гарах үр дүн,  бэрхшээл, сэргээгдэх эрчим хүчний салбарт нутагшуулах евро стандартын талаар болон цаашид эрчим хүчний салбарт нэвтрүүлэх Евро стандартын талаар ирүүлэх санал зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгчдээс хүлээн авч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах асуудал нээлттэй гэнэ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top