Япон улсын төв банк хуралдаж байна. Маргааш бас үргэлжлэх тус хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Шинзо Абегийн кабинетын бодлого төв банкны шийдвэртэй хэрхэн уялдах бол гэсэн хүлээлт үүсээд байна. Ямартай ч валютын захын мэдээг харахад зах зээлд оролцогчдын иенд итгэх итгэл өндөр байгаа бол Азийн хөрөнгийн захын мэдээг харахад Nikkei индекс уналттай байх юм.
Тус улсын Засгийн газрын зүгээс инфляцийг бууруулж, эдийн засгаа өсгөхийн тулд Төв банкиндаа ачаа үүрүүлэх нь тодорхой болоод байгааг шинжээчид тэмдэглэж буй. Тэрчлэн тус улсын Сангийн сайд Төв банкны хуралд оролцоно гэх мэдээлэлд шинжээчид ач холбогдол өгч байна.
.
Сэтгэгдэл ( 0 )