Барак Обама дахин тангараг өргөж, нэгдсэн улсын тэргүүнээр нэмж дөрвөн жил суух болсон нь албан ёсоор баталгаажсан энэ үед тус улсын үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэлтүүдийг илтгэгч голлох индексүүдийг харвал Dow Jones,
S&P 500 индексүүд өсөлттэй, Nasdaq уналттай байна. Мэдээж энэ өдрүүдэд зах зээлд оролцогчдын анхааралд байх асуудлууды нэг бол АНУ өрийн хязгаараа нэмэгдүүлж, төсвийн зардлаа тэлж, хэрэгцээт салбаруудыг тэтгэх үү гэдэг асуудал байгаа. Шинээр тангараг өргөсөн хуучин Ерөнхийлөгч Обамагийн тухайд төсвийг танасан “буруутай”. Тиймээс ч Обама болоод Конгрессийн хооронд асуудал хэрхэн үргэлжлэх бол гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )