Газрын тосны хайгуулын Чойр-XXV талбайд үйл ажиллагаа явуулах гадаад, дотоодын аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах болсон талаар өмнө нь мэдээлж байсан. Хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш ажлын тав хоногийн дотор сонгон шалгаруулалтад орох этгээдийг зарлах бөгөөд захиалга авах эцсийн хугацааг мэдээлнэ гэдгийг тус газраас мэдэгдэж байсан. Тэгвэл Чойр-XXV талбайд эхний захиалга ирсэн гэж байна. Гэхдээ шалгаруулалтад орох этгээдийг албан ёсоор зарлаагүй байна.
Харин захиалга хүлээн авах эцсийн хугацааг энэ оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13.00 цагаар тасалбар болгосныг Газрын тосны газраас мэдээллээ. Хуулийн дагуу шалгарсан аж ахуйн нэгжтэй Газрын тосны газар бүтээгдэхүүн хураах гэрээ байгуулах юм. Тус сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй гадаад, дотооодын аж ахуйн нэгж, байгууллага нь захиалгын материалыг “Газрын тосны тухай” хуулийг хэрэгжүүлэх журмын нэг, хоёр дугаар хавсралт болон агентлагийн цахим хуудсанд байрлах зөвлөмжийн дагуу бүрдүүлж, тухайн талбайн багц материалыг худалдан авсан баримт, талбайн захиалгын захиргааны үйлчилгээний шимтгэл төлсөн баримтын хамт Газрын тосны газарт ирүүлж болох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )