Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газарт нийт 16 аж ахуйн нэгжийн 85 цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа гэсэн мэдээллийг өгч байна.
Үүнээс хайгуулын 83, ашиглалтын 2 тусгай зөвшөөрөл байдаг бөгөөд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газраас холбогдох аж ахуйн нэгжүүдэд олгож, улмаар 2009 онд Цөмийн энергийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан ураны хүдэржилттэй, нөөц нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр Ашигт малтмалын газраас тус агентлагт шилжиж ирсэн аж. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь Улааны полиметалл буюу холимог металлын ордыг агуулдаг.
Улааны холимог металлын ордын хэмжээнд эвшил /нэгдэл/ байдлаар ураны хүдэржилттэй, нөөц нь тогтоогдсон ураны хүдрийн биетүүдийг нь уулын цул байдлаар хамгаалалтад авч, Цөмийн энергийн газраас хяналт тавьж ажиллаж байгаа гэнэ.
Ашиглалтын тусгай зөвшөөрлүүд
Аж ахуйн нэгж |
Тусгай зөвшөөрлийн дугаар |
Байршил |
Талбайн хэмжээ, га |
Олгосон огноо |
||
Аймаг |
Сум |
|||||
1 |
“Шинь шинь” ХХК |
247 А |
Дорнод |
Дашбалбар |
101.58 |
1997.05.20 |
2 |
“Хунбөө” ХХК |
13555А |
Дорнод |
Дашбалбар |
25.08 |
2005.07.01 |
Түүнчлэн одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт ураны олборлолт, боловсруулалтын ажил хийгдээгүй болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж байгаа юм.
Мөн “Цөмийн энергийн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.6.2-т ”тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах”-аар заасны дагуу Ашигт малтмалын газраас олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөлд үндэслэн дээрх тайлбайнуудад зөвхөн хар тугалга, цайрын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )