Энэтхэг Улс одоо ажиллаж байгаа 20 цөмийн цахилгаан станц дээрээ нэмээд 4 станц барих гэж буйг тус улсын Цөмийн энергийн корпорациас мэдээллээ. Түүнчлэн 700 МВт хүчин чадалтай дөрвөн эрчим хүчний станц нь төлөвлөлтийнхээ шатанд хэдийнээ ороод байгаа аж. Одоо ажиллаж байгаа цөмийн эрчим хүчний 20 станц нь 5000 МВт эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа ба өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах цорын ганц зам нь цөмийн эрчим хүчний станц болоод байна гэдгийг тус корпорациас мэдэгдлээ. Мөн одоо барих шинэ станцууд нь тори дээр суурилсан байх болно хэмээн онцолжээ. 300 МВт цахилгаан гаргах тори дээр суурилсан цөмийн эрчим хүчний станц барих төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ нь урд өмнөх технологиудаас илүү аюулгүй байдлыг хангах ба өртөг хямд, уранаар ажилладаг эрчим хүчний станцтай харьцуулахад маш бага цацраг идэвхт хаягдал гаргадаг хэмээн мэдэгджээ.Тэгэхээр Энэтхэг улс цаашид ч цөмийн станцаас татгалзахгүй нь тодорхой боллоо.
Эх сурвалж: http://timesofindia.indiatimes.com
Сэтгэгдэл ( 0 )