Хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар авсан “Эрдэнэс Тавантолгой” компани нэмж 200 сая ам.долларын зээлийг авахаасаа өмнөхөн нүүрс олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа. Өмнөд хөршийн төрийн өмчит Чайналкогийн охин компани Чалкотой хийсэн гэрээний дагуу өрөө төлөхийн тулд тонн нүүрсийг 50 ам.доллараар урагш нь гаргаж байгаа Эрдэнэс Тавантолгойн данс улайсан гэгдэж буй. Бас Чалкотой хийсэн гэрээгээ эргэн харахын тулд ийм байдлаа “эсэрүүцэл” илэрхийлж байгаа гэхчлэн хэлэх эх сурвалжууд бий. Тэгвэл өнөөдөр тус компанийн ТУЗ яаралтай хуралдах болсон гэх мэдээлэл байна. Өмнөд хөршийн төрийн өмчит компанийн зүгээс манай талыг гэрээндээ хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хурлаар эл асуудлыг хэлэлцэж болзошгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )