Эрчим хүчний хэрэгцээний асар их дутагдалд ороод байгаа Энэтхэг Улс хүнд байдлаас гарахын тулд дэлхийн ураны хэрэгцээний 23 хувийг хангадаг томоохон нийлүүлэгч болох Австрали Улстай хамтран ажиллахаар болжээ.
Австрали Улс нь цөмийн эрчим хүч ашигладаггүй боловч яах аргагүй томоохон нийлүүлэгч юм. Энэтхэг Улсын тухайд нүүрсний дотоодын бага хэмжээний нөөцтэй боловч гаднаас нүүрсээ авдаг зэргээс шалтгаалан цөмийн эрчим хүчийг ашиглах нь нэмэгдэж байгаа. Тэрчлэн 2050 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 25%-ийг цөмийн эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн бөгөөд Австрали Улстай цөмийн энергийг иргэний зориулалтаар ашиглахад ийнхүү хамтран ажиллаж эхлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )