Францын Арева компани Хойд Хятадын Лианон мужийн нутагт орших Хонгянхэд дөрвөн даралтат усан реактор (CPR-1000) барьж байгаа. Тэгвэл Хонгянхэ Цөмийн эрчим хүчний станцын 1 дүгээр блок цөмийн гинжин урвалыг удирдлагатай явуулж чадсанаар ашиглалтанд ороход тун дөхөөд байгаа аж.
Учир нь Хятадын Эрчим Хүчний Корпораци болон Хятадын Гуандон ЦЭХ-ний компаниас Хонгянхэ Цөмийн эрчим хүчний станцын 1080 МВт-ын хүчин чадалтай нэг реактор критик чадалдаа хүрлээ хэмээн мэдээллээ. Энэхүү реактор нь CPR-1000 төрлийн даралтат усан дөрвөн реакторуудаас хамгийн түрүүнд баригдаж эхэлсэн нь аж. 2014 оны сүүлч гэхэд бусад гурван реактор нь ашиглалтанд бүрэн орох төлөвлөгөөтэй гэнэ.
Эхэнд өгүүлсэнчлэн CPR-1000 нь Гуандон мужийн Лингао болон Даяа Баяа дахь реакторуудтай адил Арева компанийн барьсан даралтат усан реактор юм.
Сэтгэгдэл ( 0 )