Дөрвөн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

Дараах аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдээд байгааг Ашигт малтмалын газраас мэдээллээ. Учир нь Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн  Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын албан тоот тус газарт ирсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар дараах тусгай зөвшөөрлүүдийг цуцлах нөхцөл бүрдээд байгаа аж.

д/д

Тусгай  зөв шөөрлийн дугаар

Анх олгосон огноо

Аймаг/хот/

Сум/дүүрэг/

Газрын нэр

Аж ахуйн нэгжийн нэр

Улсын байцаагчийн дүгнэлт огноо, дугаар

1

1251А

1998.06.05

Улаанбаатар

СБД

Бэлх

Ач мандал ХХК

2012.10.22 №02-05-133/1640

2

811А

1997.12.03

Улаанбаатар

ХУД

Салхит

Алтан элс ХХК

2012.09.26 №02-05-133/1527

3

14382А

2008.11.05

Улаанбаатар

ХУД

Элст хайрхан

Богда холдинг ХХК

2012.09.26 №02-05-133/1528

4

12852А

2007.07.26

Улаанбаатар

СБД

Цагаан даваа-1

Төгс зам ХХК

2012.10.22 №02-05-133/1639

МХЕГ-аас 2010 онд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн улмаас улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн АМГ-аас дараах ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэтэл түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй гэсэн дүгнэлтийг МХЕГ-аас хийжээ. Тиймээс  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-дахь заалтыг үндэслэн  ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар мэдэгдсэн мэдэгдлийг дараах компаниуд руу шуудангаар илгээсэн гэнэ. Гэтэл мэдэгдэл буцаж ирсэн аж. Тэгэхээр  дараах аж ахуйн нэгжүүд Кадастрын хэлтэст ирж хаягийн өөрчлөлтөө бүртгүүлэн мэдэгдлээ хүлээн авах ёстойг АМГ-аас дуулгаж байна.

д/д

Аж ахуйн нэгжийн нэр

Тусгай зөвшөөрлийн дугаар

Шуудангаар илгээсэн мэдэгдлийн дугаар

Шуудангаар илгээсэн мэдэгдлийн огноо

1

Лучеро ХХК

8523А

6-7826

2012.12.20

2

Өндөр баянцогт ХХК

11055А

6-7828

2012.12.20

3

Эрхэс майнинг ХХК

12294А

6-7837

2012.12.20

4

Морин луу ХХК

12631А

6-7832

2012.12.20

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top