Нүүрсний ханш Монголд бас Австралид

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

 

Манай улсаас өмнөд хөрш рүү экспортлож байгаа нүүрсний үнийг харахад Ганц модны боомтоор гаргаж буй  хатуу коксжих тонн нүүрсний агуулах дахь үнэ  850 юань байна.

Шивээхүрэнгийн боомтоор гаргаж байгаа сул бөсөх нүүрс, коксжих нүүрсний уурхай дахь үнэ 230-540 юанийн хооронд,  Сэхэ боомтоор гаргаж буй коксжих нүүрсний агуулах дахь үнэ  470-500 юанийн хооронд байгаа аж.

Харин дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 100 ам.долларт хүрч чадахгүй байгаа. “Goldman Sachs”  энэ оны нүүрсний дундаж үнийг 99 ам.доллар байна гэж тайландаа оруулсан  ч, зах зээл дээр 90 ам.доллараас өндийх нь цөөхөн  байгаа юм.

Австралийн эрчим хүчний нүүрсний үнийн тухайд  арванхоёрдугаар сард 99.51 ам.доллар байсан. Ер нь бол тус улсын нүүрсний үнийн 2007 оноос хойшхи үзүүлэлтүүдийг харахад:

2007 оны 12 дугаар сард -   97.50   ам.доллар

2008 оны 1 дүгээр сард - 98.30 ам.доллар

2008 оны 2 дугаар сард - 141.43 ам.доллар

2008 оны 12 дугаар сард-  84.27 ам.доллар 

2009 оны 12 дугаар сард- 89.04 ам.доллар

2010 оны 12 дугаар сард-  126.74 ам.доллар       

2011 оны 12 дугаар сард-  119.53 ам.доллар

2012 оны 4 дүгээр сард-  110.99 ам.доллар

2012 оны 10 дугаар сард -   87.70 ам.долларын ханштай байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top