Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нэлээд хэд хоногийн өмнө зогсоосон тухай өчигдөр сэтгүүлчид С.Ламбаа сайдад дуулгажээ. Ийм мэдээг сэтгүүлчдээс гэнэт сонссон С.Ламбаа сайд цочирдон тэр даруй НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү рүү залгаж “Энэ үйлдлээ таслан зогсоо” гэсэн байна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зогссоноор тухайн дүүргийн ард иргэд эмнэлгийн үйлчилгээ авах эрхгүй гэсэн үг аж. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг зогсоосон тухай мэдээллийг салбарын сайдад өмнө нь мэдэгдээгүй байсан бөгөөд бүх зүйл хэдийнэ болж өнгөрчээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн дарга өвчтөний хуурамч түүх бичиж мөнгө тоншиж байсан ч гэлээ хариуцлагыг буруутай этгээдэд бус, тус дүүргийн ард иргэдэд ийнхүү тооцсон нь С.Ламбаа сайдыг багтарч унатал нь бухимдуулсан бололтой.
Б.Даваахүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )