Уул уурхайн яам Монгол Улсад шатдаг занар эрэх, хайх, олборлох, боловсруулах, ашиглах асуудлыг судлан, нийлэг газрын тос, хийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, эрх зүйн орчинг болосвронгуй болгох, “Шатдаг занар” бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх занарын тархацыг судлан үзэж, шатдаг занараас нийлэг хийн конденсат гарган авах боломжийг тодорхойлж, занарыг байгаль орчинд хоргүй аргаар газрын гүнд нь боловсруулж газрын тосны бүтээгдэхүүн (бензин, дизель болон онгоцны түлш, шатдаг хий зэрэг) үйлдвэрлэх технологийг нутагшуулах боломжийг судлах аж.
2012 оны 6 дугаар сард Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас (хуучин нэрээр) АНУ-ын “Жени Ойл энд Газ” компанитай “Шатдаг занараас хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох судалгааны ажлын гэрээ” байгуулсан байдаг. Дээрх компаниас гадна Франц улсын Тотал компани Монгол улсад шатдаг занарын хайгуул, судалгааны ажил хийх боломжтой талаар саналаа илэрхийлээд байгаа бөгөөд дотоодын хэд хэдэн аж ахуйн нэгж (Монголын Алт ХХК, Нарантуул трейд ХХК) шатдаг занартай холбоотой асуудлаар судалгааны ажил явуулж эхлээд байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )