Налайхын нүүрсний их уурхай хаагдсанаас хойш иргэд 20 гаруй жилийн турш гар аргаар нүүрс олборлож байна. Уул уурхайн аврах албаны судалгаагаар уурхайн ослоор нийт 198 хүн амь насаа алдаад байгаа тоо гарсан байна. Уул уурхайн аврах албанаас явуулсан үзлэг, тооллогоор Налайхын уурхайн 174 аманд 1413 хүн ажиллаж байгаа юм.
Уул уурхайн яам “Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлож байгаа үйл ажиллагааг зогсоох талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Тогтоолын агуулга нь Налайхын ордод иргэд хувиараа нүүрс олборлохыг зогсоох, ордын үйлдвэрлэлийн ач холбогдолтой нөөцтэй хэсэгт стандартад нийцсэн уурхай байгуулах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, иргэдийг ажлын байраар хангах үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлтэй аж.
Сэтгэгдэл ( 0 )