Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нар 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтуудыг зөрчиж сонгон шалгаруулалтаар олгох ёстой ашигт малтмалын 14801Х, 14805Х, 14829Х, 14830Х, 14831Х, 14833Х, 14855Х, 14893Х, 14896Х, 14291Х, 14295Х, 14927Х, 15011Х, 15012Х, 15024Х, 15047Х, 15049Х, 15057Х, 15060Х, 15075Х, 15076Х, 15086Х, 15087Х, 15092Х, 15093Х, 15095Х, 15097Х, 15107Х, 15113Х, 15126Х, 15128Х, 15130Х, 15131Х, 15133Х, 15137Х, 15138Х, 15139Х, 15141Х, 15142Х, 15145Х, 15154Х, 15157Х, 15158Х, 15165Х, 15168Х, 15188Х, 15192Х, 15195Х, 15203Х, 15212Х, 15215Х, 15218Х, 15221Х, 15223Х, 15232Х, 15240Х, 15246Х, 15247Х, 15252Х, 15253Х, 15254Х, 15258Х, 15259Х, 15262Х, 15263Х, 15295Х, 15316Х, 15328Х, 15329Х, 15343Х, 15347Х, 15349Х, 15351Х, 15355Х, 15360Х, 15363Х, 15364Х, 15367Х, 15369Х, 15376Х, 15389Х, 15402Х, 15408Х, 15416Х, 15418Х, 15423Х, 15425Х, 15437Х, 15452Х, 15474Х, 15484Х, 15494Х, 15514Х, 15516Х, 15517Х, 15525Х, 15529Х, 15530Х, 15541Х, 15546Х, 15547Х, 15549Х, 15557Х, 15568Х, 15578Х, 15630А дугаартай, нийт 106-н ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад олгож Ашигт малтмалын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан нь тогтоогдоод байна.
Ашигт малтмалын газраас 2009 оны 9 дүгээр сарын 05-25-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутагт байх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд, 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтыг гүйцэтгэхэд “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн 2008 онд хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогдож тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх 4 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.3, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар цуцлах тухай дүгнэлт гаргасан.
Гэтэл Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар нь “Саусгоби сэндс” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасны дагуу ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй) ашигт малтмалын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нь 2010 оны 2 дугаар сарын 19-ны өдөр 231 дугаартай шийдвэрээр сэргээж, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн найз С.Жаргалсайханд, “Зэлэм” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, хясан боогдуулж үүсэн нөхцөл байдлыг ашиглах замаар, онц их хэмжээний хээл хахууль авсан хэмээн АТГ-аас тодотгож байна.
Тиймээс Баянгол дүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтуудыг зөрчиж олгосон 14801Х, 14805Х, 14829Х, 14830Х, 14831Х, 14833Х, 14855Х, 14893Х, 14896Х, 14291Х, 14295Х, 14927Х, 15011Х, 15012Х, 15024Х, 15047Х, 15049Х, 15057Х, 15060Х, 15075Х, 15076Х, 15086Х, 15087Х, 15092Х, 15093Х, 15095Х, 15097Х, 15107Х, 15113Х, 15126Х, 15128Х, 15130Х, 15131Х, 15133Х, 15137Х, 15138Х, 15139Х, 15141Х, 15142Х, 15145Х, 15154Х, 15157Х, 15158Х, 15165Х, 15168Х, 15188Х, 15192Х, 15195Х, 15203Х, 15212Х, 15215Х, 15218Х, 15221Х, 15223Х, 15232Х, 15240Х, 15246Х, 15247Х, 15252Х, 15253Х, 15254Х, 15258Х, 15259Х, 15262Х, 15263Х, 15295Х, 15316Х, 15328Х, 15329Х, 15343Х, 15347Х, 15349Х, 15351Х, 15355Х, 15360Х, 15363Х, 15364Х, 15367Х, 15369Х, 15376Х, 15389Х, 15402Х, 15408Х, 15416Х, 15418Х, 15423Х, 15425Х, 15437Х, 15452Х, 15474Х, 15484Х, 15494Х, 15514Х, 15516Х, 15517Х, 15525Х, 15529Х, 15530Х, 15541Х, 15546Х, 15547Х, 15549Х, 15557Х, 15568Х, 15578Х, 15630А, 5261Х дугаартай нийт 107-н ширхэг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгож тусгай зөвшөөрлүүдийг төр өөрийн мэдэлд аваад байна.
Сэтгэгдэл ( 0 )