2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцэж, долдугаар сарын нэгэнд хийсэн жагсаал цуглаанаас болоод нэлээдгүй хугацаанд хэл амны бай болж, тэр ч бүү хэл аавын хаалгыг татаад авсан О.Магнай, Ж.Батзандан нар 2012 оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж яваа сурагтай. Ардчилсан намынхан нэр дэшигчдээсээ 50 сая төгрөгийг сонгуулийн дэнчингийн мөнгө болгон авахаар тогтжээ. Нэр дэвшигчдээс 12.5 сая төгрөгийг урьдчилгаа болгон авч эхлээд байна. “Эрдэнэс Таван Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан хамгийн түрүүнд 12.5 сая төгрөгөө аваачиж туушаасан байна. Харин түүний “гал хам” О.Магнай дэнчингийн мөнгөө төлөхөө тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан гэнэ. Хоёр тэмцэгчийн бэл бэнчингийн ялгаа их л холдож байгаа юм байна даа.
З.Марал. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )