Ж.Бадамжунай сайдын 100 саяын хахууль өгсөн баримт гэгчийг АТГ шалгах уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 23

Өнгөрсөн жил Архангай  аймгийн засаг даргын суудалд аймгийн засаг дарга асан Ж.Нэргүй, Ё.Сайхансамбуу нар өрсөлдсөн байна. Энэ үед ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунай 100 сая төгрөгийг тус аймгийн ХААН банкаар “Нэргүйд” хэмээн нэр зааж шилжүүлсэн гэж нэгэн сонинд мэдээлжээ. Эх сурвалжийн өгүүлснээр сайд Нэргүйг аймгийн засаг даргаас нэрээ татаж авахыг санал болгож, энэ мөнгийг гуйвуулсан юм байх. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн засаг дарга Ё.Баатарбилиг, засаг даргын суудлыг 100 саяар худалдаж авсан гэсэн үг гэж араас нь онцолсон байна. Энэ мэт авилгал хөдөө хүртэл газар аваад байхад ерөнхийлөгч АТГ-тай тулалдаж явахын оронд авилгал авч, өгөгчдийн “улаан” нүүртэй тулалдвал яасан юм бэ хэмээн сануулсан энэхүү мэдээллийн мөрөөр АТГазар орно гэдэг нь тодорхой боллоо. Хэрвээ банкаар мөнгө гуйвуулсан баримт нь үнэхээр гараад ирвэл Т.Бадамжунай сайд, засаг даргаас нэрээ татсан Нэргүй хоёр томоохон асуудалд орох нь ээ. Яг энэ төрлийн хэрэг үйлдсэн албан тушаалтныг гурван жил хүртэл хугацаагаар хорихоор эрүүгийн хуулинд заажээ.

Ө.Яруу. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
роза(203.91.117.8) 2016 оны 06 сарын 07

шалгавал таарна өөдгүй новшнуудыг...

0  |  0
Top