Уул уурхайн яам Европын Холбоотой хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Уул уурхайн яам,  Солонгосын Койкатай хамтран Уул уурхайн бохирдолыг тогтоох, геологийн судалгаа хийх, Дэлхийн банкны санхүүжилтээр “Уул уурхайн салбарын чадавхийг бэхжүүлэх, Щвейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтран бичил уурхайн асуудлыг зохицуулах төслүүдийг тус тус хэрэгжүүлж байгаа аж.

 Цаашид Австралийн олон улсын хөгжлийн агентлагтай хамтран Хөгжлийн төлөөх уул уурхай хөтөлбөр, Канадын олон улсын хөгжлийн агентлагтай хамтран “Уурхайн хаалт, Геологийн албын бэхжүүлэлт, Хөдөлмөр хамгаалалт болон Уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт- хөрөнгийн зах зээл” чиглэлээр, Европын Холбоотой хамтран “Тогтвортой хөгжлийн төлөөх эдийн засгийн засаглал” гэсэн төслүүдийг 2013 оноос тус тус хэрэгжүүлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top