Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 27-ны өдөр хоёр дахь удаагаа хуралджээ. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн болон Хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийнхан хувь нийлүүлэгчдийн хооронд хуримтлагдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлыг тасралтгүй цааш үргэлжлүүлэхээр санал нэгдсэн гэнэ.
Түүнчлэн энэхүү хурлаар хоёр тал Оюутолгой төслийн, тухайлбал барилга бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах, урьдын адил бүрэн дэмжиж ажиллахаар нэгдсэн саналд хүрчээ. “Рио Тинто”-гийн зүгээс Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралд төслийн 2013 оны төсвийг батлуулах саналыг тавьсан байгаа.
Харин Хувь нийлүүлэгчдийн хурлаас 2013 оны 3 сарын үйл ажиллагааны зардлыг батлах талаар Оюутолгойн ТУЗ-д чиглэл өгчээ. Ингэхдээ гуравдугаар сард багтаан анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг тодруулах, дээрх чиглэлээр бусад хуримтлагдсан асуудлуудыг тодорхой болгох нөхцөлтэйгөөр дээрх шийдвэрүүд гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )