Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн газрын тосны салбарт тулгамдаж буй асуудал болоод хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягийг тус газарт ажиллах үеэр дуулгав. Г.Өлзийбүрэн хэлэхдээ “Газрын тосны тухай хууль 1991 онд батлагдсан. Иймээс хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Ингэхдээ энэ салбарын эрх зүйн орчин өрсөлдөх чадвартай, хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдсэн байх нь чухал” гэдгийг онцоллоо.
Мөн газрын тосны салбарт геологийн судалгааны сорьцийн агуулахгүй, бусад мэдээллийг боловсруулах, мэдээллийн сан үүсгэх шинэ дэвшилтэт техник, программ хангамж, тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа гэлээ. Уул уурхайн сайд "Асуудлыг шийдэх нь та бидний үүрэг. Уг асуудлыг шийдэхэд гарах үр дун, өөрөөр хэлбэл ач холбогдлыг нь ойлгомжтой тодорхойлж, үндэслэлтэй тавих хэрэгтэй. Энэ тохиолдолд УУЯ бүх талаар дэмжин ажиллах болно гэлээ.
Уул уурхайн сайд Газрын тосны газрынханд хандаж цаашид анхаарч ажиллах хэд хэдэн зүйл хэлэв. Тухайлбал “Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад хамгийн багадаа 1,6 жил шаардлагатай, цаашлаад 2-3 жил болдог гэх юм. Энэ их хүнд сурталыг багасгах, тухайлбал гэрээ байгуулах үйл ажиллагааны процесс, схемийг хялбархан оновчтой болгох, мөн энэ салбарт аль болох үндэсний аж ахуйн нэгжийн оролцоог дэмжих нь зүйтэй. Мөн түүхий газрын тосыг машинаар тээвэрлэх нь хэр зохистойг судлах. Хөрөнгө оруулагчид хамгийн их зардалтай нь автотээвэр гэж ярьдаг. Тиймээс энэ асуудлыг судалгаанд үндэслэн шийдэх хэрэгтэй юм. Эдгээр асуудалд анхаарч ажиллахыг Газрын тосны газрын даргад “санууллаа”.
Сэтгэгдэл ( 0 )