Францын Геологийн алба манай АМГ-тай харилцаагаа сэргээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр Францын Геологийн албаны (BRGM) Филип Гомер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. 1997 онд Францын геологийн алба Монголын геологийн мэдээллийн төвтэй хамтарч сансрын зургийн дүрс боловсруулах иж бүрэн төв, Монголын зүүн өмнөд хэсгийн 280 000 км2 талбайг бүрхсэн сансрын дижитал зургийг монголын талд хүлээлгэн өгч, манай мэргэжилтнүүдийг сургаж байсныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын эхэнд онцолжээ.  Түүнчлэн геологийн мэдээллийн сан бүрдүүлэх мэргэжилтэн сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Францын төлөөлөгчдийн тэргүүн ноён Филип Гомер хэлэхдээ “2005 онд Ашигт малтмалын газартай байгуулсан санамж бичгийг ажил хэрэг болгох, тогтоосон харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа” онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top