”Монголын Геологи, Хайгуул 2013” болно

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

“Монголын геологи, хайгуул – 2013” чуулга уулзалт тав дахь удаагаа  энэ  сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, Геологи эрдэс баялгийн музей, МУИС-ийн Геологи, Газарзүйн сургууль, ШУА-ын Палеонтологийн төв, “Монголын Үйлдвэрлэлийн Геологчид” холбоо, Монголын Геологийн холбоо, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, Монголын Геофизикчдийн холбоо хамтран геологчид, эрдэмтэд, гадаад, дотоодын компаниуд, ханган нийлүүлэгчид болон эрдэс баялгийн салбарт ажиллаж буй хэн бүхэнд нээлттэй юм.

Тус чуулганд  Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, салбарын эдийн засаг ба менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудлууд, мөн хувийн хөрөнгөөр хийгдэж буй геологи-хайгуулын ажлын үр дүн зэрэг өргөн хүрээний асуудлаар илтгэл хэлэлцүүлэгдэх аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top