Нүүрс олборлолт өсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Сүүлийн 5 жилийн байдлаар Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь дунджаар 20 хувь, өнгөрсөн оны байдлаар 18,6 хувь байсан. Экспортод эзлэх хувь тогтмол өсч ирсэн ба, 2012 оны үзүүлэлтээр 91,3 хувьд  хүрчээ.

Уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн олборлолт тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны дүнгээр 5,2 сая тонн төмрийн хүдэр олборлосон байна. Манай улс сүүлийн жилүүдэд нүүрсний нийт олборлолтын 60 орчим хувийг экспортолсон. Улсын хэмжээнд нүүрс олборлолт 2012 онд 2011 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч энэ оны эхний 2 сарын байдлаар өмнөх оноос өссөн дүнтэй гарсан. Өнгөрсөн онд нийт 31,1 сая тонн нүүрс олборлож 20,5 сая тонныг экспортложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top