1253 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, талбайн хэмжээ багассаар байгаа гэж салбарын яамнаас мэдэгдэж буй юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 4111-ээс 2239 болж буурсан. Хайгуулын талбайд үйлдвэрлэлийн нөөц тогтоож батлуулсан тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдож байгаа юм байна. Энэ оны 3 дугаар сарын 1-ний байдлаар нийт 880 мянган га талбайд 1253 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байна.

Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээ 2008 онд 49,4 сая га байсан бол өнөөдөр 20 сая га болж багасчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top