Бөөрөлжүүт, Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод багтаана

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Улсын төсвийн хөрөнгөөр эхний эрэл, хайгуул нь хийгдсэн Бөөрөлжүүт, Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь тодорхой байна.

Өнгөрсөн долоо хоногт Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлуулсан билээ.

Мөн Цагаан суваргын зэс, молибден, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алт, Бүрэнхааны фосфоритын орд тус бүрийн үнэлгээ, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлан, зарим ордын тогтвортой байдлын гэрээг дүгнэж, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийхийг холбогдох сайд нарт үүрэг болгоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top