Оюутолгойн хувь нийлүүлэгчид завсарлага авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

Манай талаас удаа дараагийн шаардлага тавьсны үр дүнд Оюутолгойн хувь нийлүүлэгчид хэлэлцээрийн ширээний ард суусан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдсан хувь нийлүүлэгчид одоогоор завсарлага аваад байна. Салбарын яамны байр сууриас харахад ТЭЗҮ-д зааснаас анхны хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар хэтэрсэн зардлыг санхүүгийн баримтанд үндэслэн тодорхой болгох ажил үргэлжилж байгаа аж. Энэ ажлын үр дүн гармагц Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжилэн хуралдах юм байна.

Оюутолгойн байнгын хороо 3 дугаар сарын 22-ны өдөр хуралджээ. Энэ хурлаар газар болон замын зөвшөөрөл, лабортари, цахилгааны станц зэрэг асуудлыг хэлэлцсэн юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top