Бичил уурхайн асуудлыг журмаар зохицуулна гэж хуульд заасны дагуу Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан.
Түүнчлэн салбарын яам Швейцарийн хөгжлийн агентлагтай “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнл хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулах, дэмжлэг үзүүлэх, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох юм.
Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд 20 аймгийн 78 сум, 1 дүүргийн 214 газарт иргэд бичил уурхайгаар олборлолт хийж, тэднээс 70 орчим мянган хүн амьжиргаагаа залгуулж байгаа судалгааны дүгнэлт байна. Улсын хэмжээнд 213 нөхөрлөл байгуулагдаж түүнд 1700 гаруй бичил уурхайчин бүртгэгдсэн байна.
Ашигт малтмалын газраас 10 аймгийн 859,61 га бүхий 54 талбайг Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )