Иргэн Б.Мөнхбаяр, О.Батсүх нар Хөшөөтийн нүүрсний ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөцөд оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг энэ оны нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан гэдгээ хэвлэлийнхэнд дуулгаад байгаа. Тэгвэл ийм мэдээтэй зэрэгцэн Хөшөөтийн уурхайн ажилагсад болоод Хөшөөт тосгоны удирдлагууд МонЭнКо компанийн Орон нутаг хариуцсан захирал Жеймс Ж.Долантай хэлэлцээрийн ширээний ард суусан талаар мэдээлэл байна. Тэдний зүгээс ажлын нөхцөлөө сайжруулахыг мөн хортой нөхцөлд ажилласны нэмэгдэл хөлсийг хуульд заасны дагуу авах гэхчлэн хэд хэдэн шаардлагыг компанийн удирдлагадаа тавиад байгаа юм байна.
Уг нь “МонЭнКо” компанийн тухайд хэдэн ажилтны хөдөлмөрийн нөхцөл, цалин дээр луу унжаад байлгүй шийдвэл шийдчих ёстой. Хөшөөтийн нүүрсний ордыг 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж олон улсад зарлаж байгаад 2.7 тэрбум ам.доллар босгосон компани хэдэн монголчуудыг энд дарамтлаад байх нь зохисгүй юм.
Сэтгэгдэл ( 4 )
YU HIISENDEE TSALIN AVDAG HOVDIIN HARUUD VE
Barsbold khamaatnaa khulkhidaj baij ene khiyataduudiig Mongold oruulj iren davruulsan gedeg.Iikh khemjeenii khakhuuli avsan ch gedeg
монгол давараагаад баинаа. бид нар буруутаи.
MAN -d bsan odoo MAHN ruu urvasan U. Barsbold ene asudliin gol ezen n shu.