Иран албан ёсоор уран олборлож эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад уран олборлох үйл ажиллагааг Сагханд уурхайд албан ёсоор нээж, эхлүүлжээ. Энэхүү ёслолын үйл ажиллагааг 4 дүгээр сарын 9-ний өдөр буюу тус улсад албан ёсоор тэмдэглэж ирсэн Үндэсний цөмийн технологийн өдөр  хийсэн аж. Арга хэмжээнд Иран улсын төр захиргааны болоод цэргийн дээд албан тушаалтнууд, зарим гадаад орны элчин сайдууд оролцсон байна.

Тус уурхайгаас олборлосон ураны хүдрийг Шахид Резаенежад үйлдвэрт боловсруулах аж. Тус үйлдвэр нь жилд 60 тонн ураны исэл буюу шар нунтаг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top