Оюу толгойн булхай илчлэгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Усны газрын дарга З.Батбаяр Оюутолгойн усыг ашиглаж болохгүй шалтгааныг болон эл асуудлыг тойрсон ноцтой мэдээллүүдийг хэвлэлийнхэнд дэлгэнэ гэдгээ мэдээллээ. Энэ баримтууд дэлгэгдснээр Оюутолгойг тойрсон олон “но”-той асуудлууд, мөн жинхэнэ булхайны эзэд тодрох аж. Тухайлбал, Оюутолгойн гэрээний хамгийн аюултай хэсэг бол говийн усыг ашиглаж болно гэсэн дүгнэлт байсан. Хэрвээ гэрээг хөдөлгөөнд оруулж, ордыг ашиглаад эхэлбэл, говийн сав газарт үндсэндээ хүн мал битгий хэл, зэрлэг ан амьтан, шавьж хорхой ч амьдрах боломжгүй болох юм. Гэтэл энэ чухал асуудлыг сарниулахын тулд өнөөдөр хэдэн хувийг хэн нь эзэмших вэ гэдэг рүү нийгмийн анхаарлыг түлхүү хандуулаад байгаль экологийн асуудлыг булж орхисон юм. Анхлан гэрээ яригдаж, усны асуудал хөндөгдөж эхлэхэд л З.Батбаяр хамгийн ихээр эсэргүүцэж байсан хүний нэг. Гэтэл яагаад таг чиг болсоныг С.Баярын дарамтад орж, дуугүй болсон гэж байсан. Учир нь тухайн гэрээнд хамаатай сав газрын усыг ашиглаж болохгүй бүхий л баримт нотолгоо түүнд байсан тул  дарамтад өртсөн гэх үндэсэл үнэн байж болох юм. Нөгөө талаар Оюу толгойн гэрээг хамгаалагчид шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж байх үймээнээр тус Усны газрыг татан буулгасан нь зүгээр ч нэг тохиолдол биш бололтой. Ямартай ч удалгүй бүх таамаглал үнэнээ олох нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top