Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

“Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор, бүтээгдэхүүнээ энэ оны 6 дугаар сард экспортод гаргахаар төлөвлөж байна. Оюу толгой компанийн баяжмалыг төлөвлөсөн цаг хугацаанд нь экспортлох боломжийг бүрдүүлэхийн тулд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

Төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай газар олголт, газар эзэмшүүлэх, ашиглах эрх, Оюу толгой-Гашуун сухайт чиглэлийн автозам, гадаад ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, баяжмалын гаалийн бүрдүүлэлт, байгаль орчин, ус, цахилгаан станц, хөндлөнгийн хяналтын лаборатори, дэд бүтцийн корридор зэрэг тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top