Солонгосууд Хангайн бүсэд ашигт малтмалын хайгуул хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Манай улсын Ашигт малтмалын газар болоод БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялагийн хүрээлэн буюу КИГАМ  “Хангайн бүсийн зүүн урд хэсэгт геологийн судалгаа болон ашигт малтмалын хайгуул хийх” гэрээ байгуулжээ. Уг гэрээнд монголын талаас АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, Геологийн албаны дарга Д.Болд Өмнөд Солонгосын талаас Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялагийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал доктор Сун-Вүк Чо, төслийн зохицуулагч, доктор Чул-Хо Хё нар гарын үсэг зуржээ.

Монгол орны төв хэсгийн Хангайн бүсийн зүүн урд хэсэгт хийх геологийн судалгааны ажлын хүрээнд Төв Монголын металлогений бүсэд Хангайн бүсийн геологи, шинжлэх ухааны судалгааг газарзүйн мэдээллийн болон тандан судалгааны дэвшилтэт технологи ашиглан явуулж Хангайн бүсийн геологийн зураглал хийж гурван хэмжээст нэгдсэн зургийг 1:200000-ны масштабаар зохиох юм. Тэрчлэн судалгааны талбайгаас цуглуулсан чулуун дээжийн геохими, петрологийн шинжилгээ, эрдсийн гарал үүслийн судалгааг КИГАМ-д хийх, геологийн суурин боловсруулалт, нөөц болон тархацын ерөнхий мэдээлэл солилцох, мэргэжилтнүүд солилцон туршлага судлах, монголын геологчдийг олон улсын сургалтын хөтөлбөрт хамруулах зэрэг олон арга хэмжээг гэрээнд тусгажээ.

БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл холбоо, технологи, ирээдүйн төлөвлөлтийн яамнаас санхүүжилтийг гаргаж байгаа энэ төслийг 8 сарын хугацаанд гүйцэтгэж энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөсөн байна.

Манай төлөөлөгчдийг КИГАМ-ын ерөнхийлөгч Хи Ил Ли хүлээн авч уулзсан хийгээд тус улсын Газарзүйн шинжлэх ухааны олон улсын сургалтын төв, Газар хөдлөл судлалын төв, КИГАМ-ын Геохимийн шинжилгээний төвд зочлуулж үйл ажиллагаатай нь танилцуулсан байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eh oronch(202.179.7.6) 2013 оны 05 сарын 17

ene elbegdorjoor tolgoiluulsan buzar novshnuud tsadhaa medehgui oorsdoo l bayjaad gadaadad garch baival mongoliin ireedui hoich hamaagui yum bna l daa bugd eh orniihoo toloo baterdene avargaa demjeed ene buzar buhnees salj eh ornoo hoich uedee uleey

0  |  0
uul(180.235.172.255) 2013 оны 04 сарын 26

Enw yamnii nohod Goviig gamshig bolgochihood odoo Hangaig maani yu bolgoh geed bnaa. Mongolchuudaa maltaagui uhaagui gazar Mongold baij bolohgui yum uu. Harj baiya shutej bishirj baiya Hangaig min hangugees hol bailgaachee.Udahgui uuh usgui hevteh gazargui boloh viidee...

0  |  0
Moogii(122.201.18.26) 2013 оны 04 сарын 22

Bas solongosuudaar uhuulah ni dutaj genee .boleooo

0  |  0
zochin(184.78.96.189) 2013 оны 04 сарын 22

mongolchuudaa sereechei.uhej baisan guilan uls ih mongol ulsaar togloj baina.ta nariin suteed uheed baigaa guilan ulsiin irged mongoliin aguu ih tuuhiig tuulsan bol chamaig zugeer l virus gej****bolno.lalaruudaa sereechei.

0  |  0
нар(182.160.11.34) 2013 оны 04 сарын 22

солонгосчуудтай хийх наад гэрээгээ зогсоогооч. эд нар маш хулхи улсууд. найдваргүй улстай хамтарч махн ман- ажиллагааг үргэжлүүлэх хэрэггүй.

0  |  0
Top