Сентерра Гоулд Монголын ордоос олсон мөнгөө Ареватай хуваана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Канад улсын Торонтод төвтэй Сентерра Гоулд корпорацийн охин компани Бороо Гоулдын талаар сайн гэхээсээ асуудалтай мэдээллүүд давамгайлдаг. Бороогийн алтны ордыг ашиглаад дууссан энэ компани одоо тус уурхайгаас  35 км зайд орших Гацууртын ордын ашиглалтыг эхлүүлэх гээд Монголын Засгийн газартай ид хэлэлцэх шатандаа яваа талаар компанийн дотоод эх сурвалж хэлж байгаа юм. Гацуурын орд нь Урт нэртэй хуулийн хүрээнд түдгэлзүүлэгдчихээд байгаа орд юм. Гэсэн ч Бороо Гоулд нэгнийх нь нөөцийг дуусгасан нөгөөгийнх нь нөөц рүү гүн орох гээд байгаа хоёр талбайг холбосон 55 км урттай замыг арван онд барьж дуусгасан гэх бөгөөд олборлолтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгчихвөл болоод явчих гээд байна. Улсад чинь татвар сэлтээ төлөөд явчихна гэх байр суурийг тэд илэрхийлдэг. Гацууртын ордын нөөцийг 2010 оны 12-р сарын эцэс гэхэд боломжтой нөөцийн хэмжээ 1.5 сая унц, бодитой болон баттай нөөцийн хэмжээ 426,000 унц, боломжтой баялагийн хэмжээ 491,000 унц гэж тооцоолсон байдаг.

Түүнчлэн ил уурхайгаас олборлосон хүдрийг Гацууртаас Бороогийн үйлдвэр рүү тээвэрлэж, тэнд Гацууртын ордын өндөр агуулгатай исэлдсэн хүдрийг дараа нь Гацууртын сульфидын хүдрийг боловсруулах гэнэ. Мөн тус үйлдвэрт Гацууртын боловсруулахад хүндрэлтэй сульфидын хүдрийг биологийн аргаар исэлдүүлэх нэмэлт цех байгуулна гэх мэдээллийг өгдөг. Ерөнхийдөө бол манай талаас байгаль орчноо бодсон шийдвэрийг гаргасан бол Бороо Гоулдын талаас байгальд халгүй технологийн тухай ярьдаг байдалтай он он дамнаж байгаа юм.

Ер нь бол Бороо Гоулд компани зөвхөн Бороо, Гацууртын ордуудаар тогтохгүй. Тэдний эзэмшилд ашиглалтын 10, хайгуулын 4 лиценз байгаа бол Сентеррагоулд монголия компанийн нэр дээр ашиглалтын 7,  хайгуулын 20 нийтдээ 41 лиценз байгаа талаар өмнө нь дуулгаж байсан. Тэгвэл тэдгээрийн нэг нь Aлтан цагаан овоо ордын хайгуулын лицензийг эзэмшигч нь тэд юм.

Дорнод аймгийн Цагаан Овоо сумын нутагт байрлах Алтан Цагаан Овоо ордыг анх 2010 оны 5 дугаар сард илрүүлсэн гэх. Гэхдээ анхны эзэн нь Францын Арева компанийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох “Коже Говь” компани байжээ. Тодруулбал, Алтан Цагаан Овоо орд нь “Коже Говь” компаниас 2010 оны 5 дугаар сард Сентеррагийн худалдаж авсан Цагаан Овоо лицензит талбайд оршдог бөгөөд тус ордоос олох цэвэр ашгийн 1.75 хувийг Арева-д төлөх нөхцөлтэй гэдгийг Бороо Гоулдын зүгээс өгүүлсэн байгаа юм.

 Мөн түүнээс гадна Цагаан Овоо лицензит талбайтай зэргэлдээ орших Тариат, Хүрэн Толгой, Давхар Толгой гэсэн хайгуулын гурван талбайг  Сентерра эзэмшдэг аж. Энэ дөрвөн лицензит талбай нийлээд ойролцоогоор 77,000 га буюу 35 км х 25 км орчим талбайг хамардаг. Энэ талбай нь Дорнод Монголын талд оршдог бөгөөд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” Монгол Улсын хуульд хамрагдаагүй хэмээн тодотгожээ.

Тэгэхээр Сентерра Гоулдын тухайд Гацууртын төслийг албан ёсоор эхлүүлэх зөвшөөрөл автлаа хийх ажилтай, хөдөлгөх төсөлтэй аж. Түүнчлэн тус компани Аревагийн охин компаниас дээрх лицензит талбайг худалдаж авснаасаа хойш 2010 оны 5 дугаар сараас 2011 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд хайгуулын үйл ажиллагаа хийгээд үнэт болон суурь металлын томоохон эрдэсжилттэй болох нь тогтоогдсон аж. Тэгэхээр тус ордуудаас хүртэх дараа дараачийн үр ашгаа Сентерра хэдийнээ тооцчихоод байгаа нь тодорхой биз ээ.

Улсаас хориглосоор байтал Гацууртын ордод албан бусаар олборлолт явуулаад гол усыг хүнцлээр бохирдууллаа хэмээн асуудалд орж байсан, мөн Нидерланд улсад байгуулсан охин компаниараа дамжуулж Бороо Гоулд ХХК-ийн  ноогдол ашгийн орлогоос ямар ч татвар төлөлгүйгээр Канад руу шилжүүлэн авч байсан гэхчлэн но-той асуудал олонтой тус компанид Монголд хийх ажил дуусахгүй янзтай байна.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.70.46.203) 2015 оны 05 сарын 21

эд нарыг дайн хийж хөөж гаргадаг байхаа

0  |  0
монгол хүн(203.91.112.202) 2013 оны 04 сарын 23

яасан шунал нь дуусдаггүй ханадаггүй хар хогнууд вэ?

0  |  0
mongol(87.64.172.187) 2013 оны 04 сарын 22

ene gatsuurtiin ordiig kanaduudad ogch bolohgui ee?? bas boroo shig gazariig ni tam bolgood heden togrog ulsd ogson nertei alga bolonoo?? bid odoo baigali delhii gazar nutagaa bodoh estoi?? hairan saihan oi mod gazar mini heden muu gylgar shar tomoriin toloo vgui boloh gej??

0  |  0
IRGEN(85.119.89.39) 2013 оны 04 сарын 22

MONGOLOOS HOO SHUNALT GADAADIIHANIIG HOO VG DUUGVI TSAILUULAAA ELBEGDORJ YU HIIGEED BNA VE ARAI DENDVV YUM AAHEN TOLGOIG NI ILEED HAHUULA AVAAD BNA VE NEG HVN TUSALAAD BNA SHVV DEE BVR BVLEGCH BAIJ MEDNE HUULIA YARISAAR BAITAL TSOOGOOD BULAAGAAD HULGAILAAD DUUSALLA SHVV DE ENE MONGOLD TOR GEJ BNA UU ARAI DENDV BNA

0  |  0
Top