Бичил уурхайчдын холбоо байгуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Ирэх сарын 1-2-нд болох бичил уурхайчдын анхдугаар чуулганаар бичил уурхайчдын холбоо байгуулахаар болсноо ТББ-ууд мэдэгдлээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн “Буянтын хөндий шарын гол” ТББ, Баянхонгор аймгийн “Алтан усны хөгжил”, Завханы Ургамал сумын “Алтан ургамал ирээдүй” зэрэг ТББ-ууд, орон нутгийн төлөөлөл үндэсний холбоо байгуулах сонирхолтой байгаа аж.

Ингэснээр бичил уурхайчдыг төртэй холбох, эрхзүйн болон мэргэжлийн чиг баримжаа олоход нь туслах, эрх ашгийг нь хамгаалах боломжтой болох юм. Тэд бичил уурхайчин, нинжа хоёрын ялгааг олон нийтэд ойлгуулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа онцлон дурдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top