Улстөрчдийг дагаад иргэд ч Оюутолгой, Тавантолгойгоор өвчилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Улстөрчид Оюутолгой, Тавантолгойг тойрсон асуудлыг шийдвэрлэж чадахгүй янз бүр болж байгаатай зэрэгцэн олон нийтийн зүгээс эдгээр ордуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэх сонирхол ч өндөр байна. Ямартаа л Засгийн газрын “11-11” төвд энэ сарын 24-ны өдрийн байдлаар Уул уурхайн яамтай холбоотой 534 санал, хүсэлт ирсний дийлэнх хувь Оюутолгой, Тавантолгойг тойрсон асуудлуудыг хөнджээ. Түүнчлэн стратегийн ордууд, зэс эрдэнийн хувь, Налайхын нүүрсний уурхай, бичил уурхай, уул уурхайн компаниудын ажил олгогчдийн талаар, тусгай зөвшөөрлийн хяналт шалгалттай холбоотой асуудлаар хандсан байна.

Харин тус яамны зүгээс нийт санал хүсэлтийн 532 асуултанд хариулж үлдсэн 2 асуултанд хариулахаар мэдээллийг судалж байна гэлээ.  Ерөнхийдөө 497 санал хүсэлт, шүүмжлэл 15, гомдол 21, талархал 1 ирсэн бөгөөд шийдвэрлэлтийн явц 99,6 хувьтай байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top